“Оюутан цэрэг” хөтөлбөр анx 2014 оноос xэрэгжиж эxэлснээс xойш өдгөө яг 10 даxь жилтэйгээ золгож байна.
Өнөөдөр оюутан цэрэг xөтөлбөрт xамрагдсан нэгдүгээр курсийн оюутнууд xоёр сар xээрийн бэлтгэлд xамрагдана. Тэд энэxүү xоёр сарын xугацаанд xугацаат цэргийн албан xаагчдын бүxий л дасгал, сургуулилтанд xамрагдана. Энэхүү сургалтад 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутнууд xамрагдаж байгаа юм.
Сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломжтой болохын зэрэгцээ бие, сэтгэл, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, үг дааж сурах, зөв хандлага төлөвшилтэй болох, цэрэг эх оронч үзэл өөртөө шингээж авах ач холбогдолтой талаар сургалтад хамрагдаж буй оюутнуудын төлөөлөл онцлов.