Удаxгүй болоx УИX-ын сонгуульд саналаа өгөx xүсэлтэй xилийн чанадад ажиллаж амьдардаг Монгол Улсын иргэдийг бүртгэx xугацаа өнөөдрөөр (2024.06.16) дуусгавар болж байна.
Xилийн чанадад байгаа сонгогчид:
Цахимаар бүртгүүлэх: https://election.burtgel.gov.mn/request
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудhttps://consul.mn/news/c/162 гэсэн хаягуудаар бүртгэлээ хийлгэжээ.
– Гадаад улсад байгаа иргэд Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонголтоо хийнэ.
– 2024.06.13-ны өдрийн байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин бүртгэлийн сүүлийн хугацаа өчигдрөөр дууссан тул нэгдсэн дүнг СЕХ-ноос танилцуулна.
Дипломат төлөөлөгчийн газартаа очиж саналаа өгнө
Саналын хуудсаа дугтуйлж битүүмжилнэ. Сонгогч зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн Улсынхаа цагаар 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө.
Санал авах байранд сонгогчийн иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж саналын хуудас, дугтуйн хамт өгдөг. Сонгогч санал тэмдэглэх бүхээгт орж саналын хуудас дээрх зааврын дагуу саналаа тэмдэглэж дугтуйд битүүмжлээд саналын хайрцагт хийж саналаа өгнө. УИХ-ын тогтоолоор гадаад улс дахь санал хураалтыг зургадугаар сарын 20-ны пүрэв гарагаас эхлэн 23-ны бүтэн сайн өдрийн 22:00 цаг хүртэл дөрвөн өдрийн турш санал авахаар тогтоосон. Тиймээс гадаад улсад суугаа иргэд аль боломжтой өдрөө тааруулан очиж саналаа өгөх боломжтой.