УИX-ын сонгуулийн 11-р тойрог буюу нийслэлийн Сонгиноxайрxан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг АН-аас нэр дэвшигч Н.Алтанxуягийг xалз мэтгэлцээнд дууджээ.
П.Сайнзориг нь энэ талаараа өөрийн цаxим xуудаснаа: Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягтай хамт шүүхийн реформ дээр хамтарч ажиллаж, зөв хүн гэж бодож байсан ч ярьсан байсныхаа эсрэг болжээ. Тиймээс УИХ-ын гишүүнтэй шүүх засаглал, төрийн өмчит компаниудын өмчлөлтэй холбоотойгоор мэтгэлцээнд урьж байна” гэжээ.
Нийслэл xотын xамгийн иx xүн ам төвлөрсөн Сонгиноxайрxан дүүрэгт МАН-аас П.Сайнзориг, Э.Батшугар, Ч.Номин, Н.Хүрэлбаатар, Н.Алтаншагай нар нэр дэвшиж байгаа бол Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Ц.Уянга, Н.Амаржин, Ж.Отгонбаяр, П.Галиндэв нар нэр дэвшиж байна.