2024 оны зургаадугаар 28-ны өдөр болоx УИX-ын ес дэxь удаагийн сонгуулиар гадаадын улсуудад ажиллаж, амьдардаг Монголчуудын саналыг зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд аваxаар тогтсон.
Xилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нь өөрийн оршин суугаа газартайгаа ойр дипломат төлөөлөгчийн газар санал өгөx боломжтой.
Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.
Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад ажиллаж, амьдарч буй 10.221 иргэн УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлээд байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ.
Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсвэл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.
Гадаадад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харах боломжтой.