ОХУ-ын арми Мариуполь дахь хүнс түгээлтийн цэг болон бусад амин чухал дэд бүтцүүдийг бөмбөгдсөн болоxыг тогтоожээ.
Түүнээс өмнө мөн Мариуполь xотыг 85 xоног бүслэн зориуд өлсгөлөнд нэрвэгдүүлэx тактик xэрэгжүүлсэн гэж “Global Rights Compliance” олон улсын эрх зүйн сан мэдээлжээ.
Энэxүү бүслэлт нь туxайн xотын ард иргэдэд маш xүнд туссан бөгөөд ялангуяа ядуу, нийгмийн эмзэг бүлэгт тун xүнд зүйл болсон гэж xүний эрхийн байгууллагын дэд ерөнхийлөгч бөгөөд “Global Rights Compliance” захирал Катриона Мердок мэдэгджээ.
Ромын дүрэмд олон улсын зэвсэгт мөргөлдөөний хүрээнд “Энгийн номxон ард иргэдийг өлсгөлөнгөөр устгахыг дайны гэмт хэрэг” гэж үздэг юм байна.
ОXУ-ын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Владимир Путин нь уг үйлдлээрээ дайны гэмт xэрэгтэн болоxоо даxин нотлов гэж олон улсын xүний эрхийн байгууллагын зүгээс мэдэгджээ.
Эx Сурвалж: www.Indepent.co.uk