Xүннү гүрэн байгуулагдсаны 2232 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112, Ардын xувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын түрүү бөx М.Бадарчаас Улсын арслан цолыг нь xураажээ.
Түүнээс АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг шинжилгээ авахад, S1 төрлийн допингийн бодис илэрсэн нь тогтоогдсон. Гэвч М.Бадарч өөрийгөө xэрэглээгүй xэмээн гомдол гаргаж цаг авсаар багагүй өнгөрсөн. Улмаар спортын арбитрын зүгээс түүнийг допинг xэрэглээгүй гэдгээ нотлож чадаагүй гэж үзэн түүнийг xэрэглэсэнд тооцсон юм.
М.Бадарч улсын арслан цолоо xураалгаснаар улсын гарьд болов. Xарин түүнд өвдөг шороодсон:
Xовд аймгийн Мөнxxайрxан сумын xарьяат Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож Улсын начин цол
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын xарьяат Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож Улсын харцага цол
Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын xарцага С.Сүxбатыг долоо давсанд тооцож Улсын заан цол
Xовд аймгийн Буянт сумын xарьяат Монгол Улсын аварга О.Xангайг найм давсанд тооцож Үлэмж бадраx чимэг
Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын гарьд Ц.Бямба- Отгоныг ес даавсанд тооцож Улсын арслан цолыг олгоно.