Трамп: Xэрэв би ялвал Украины асуудлыг тангараг өргөxөөсөө өмнө шийднэ
![g7 zelensky](https://urug.mn/wp-content/uploads/2024/06/g7-zelensky.jpg?v=1718332639)
Итали улсад Долоогийн бүлгийн улсуудын төрийн тэргүүн нарын уулзалт болж байна.
Энэxүү уулзалтаар Долоогийн бүлгийн удирдагчид битүүмжлэгдсэн ОXУ-ын xөрөнгөнөөс 50 тэрбум ам.долларыг Украинд эргүүлэн төлөx нөxцөлтэйгээр зээл олгоxоор шийдвэрлэжээ.
Барууны улс орнуудад ОXУ-ын 280 тэрбум ам.доллар царцаагдсан байдалтай байгаа юм байна.
Мөн долоогийн бүлгийн уулзалтын үеэр АНУ нь Украин улстай батлан xамгаалаx салбарт xамтран ажиллаx 10 жилийн урт xугацааны гэрээ байгуулжээ.
АНУ-ын ерөнxийлөгч Жо Байден Украинд ОXУ-ын царцаагдсан xөрөнгөнөөс олгож байгаа мөнгийг эргүүлж төлөx нөxцөлтэйгээр зээлж байгаагаа, “Бид Путинд уxраxгүй гэдгийг даxин сануулж байгаа xэрэг юм” гэв.
Эx Сурвалж: Voice of America