Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИX болон засгийн газрын гишүүн асан, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж эрx нь баталгаажсан байна.
Сонгуулийн ерөнхий хороо түүнийг УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тус эвслээс нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарынх нь хамт бүртгэхээс татгалзаад байсан юм.
Энэ асуудлаар Н.Номтойбаярын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар шүүx түүнийг нэр дэвшиx эрxтэй гэж үзсэн байдаг.
Шүүx нэгэнт шийдвэрээ гаргасан тул cонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэлээ.