Өнөөдөр АН-ын зүгээс цаг үеийн асуудлаар xэвлэлийн бага xурал xийлээ.
Тус намаас БЗД-т нэр дэвшигч М.Тулгат: Сонгуулийн үеэр удаа xууль зөрчсөн ноцтой үйлдлүүд гарч байна. Туxайлбал: УИX-ын I тойрогт нэр дэвшигчийг нээлтийн үеэр баривчилсан гадаадад байгаа сонгогчдын эрх зөрчиж байгаа асуудал нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, түүнд халдсан ноцтой асуудал үүсгээд байна. Энэ асуудал дээр Ардчилсан намаас шаардлага тавьж ажиллаж байна.
Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хууль зүйн сайд Б.Энхбаяр иргэд сонгогчидтой уулзалт хийгээд явахдаа хууль шүүхийн тогтолцооны талаар ярьж байгаа боловч эрх баригч МАН нь шударга бус хүч түрэмгийлсэн сонгууль хийж байгаад туйлын харамсалтай байна.
Энэ дээрээ аннхаарал тавиач ээ. Зөвхөн энэ удаагийн сонгууль биш 2020 оны сонгуулиар 3-4 нэр дэвшигчийг баривчилж байсан. Сонгуулийн дараа хэрэг нь замхраад алга болдог.
Ийм байдлаар шударга бусаар өрсөлдөж байгаад Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж, цаашид давтан гаргуулахгүй байх тал дээр иргэд шаардлага тавьж ажиллаач ээ гэдгийг хүсэж байна гэжээ.