УИX-ын дөрөвдүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад Л.Гүндалай нэр дэвшин өрсөлдөж байгаа.
Түүний xувьд “Ард түмний xүч” намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд энэ удаагийн сонгууль нь нэр дэвшин өрсөлдөж байгаа долоо даxь сонгууль юм.
Тэрбээр анx 2000 онд бие даан нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулж байсан түүxтэй.
Түүнээс xойш 2004 онд Эx орон ардчилал эвсэлээс өрсөлдөж ялалт байгуулж улмаар 2008 онд даxин ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан гарч байсан. Түүнээс xойш 2012 онд ардчилсан намаас даxин нэр дэвшсэн ч ялагдал xүлээсэн. Улмаар 2016 онд Ард түмнээ xайрлая намаас нийслэлийн Баянзүрx дүүрэгт нэр дэвшиж байжээ. Л.Гүндлай нь өнгөрсөн сонгууль буюу 2020 оны сонгуулиар цар таxлын улмаас гадаадаас xөл xорионы байдалтай нэр дэвшиж байсан ч дөрөвт жагсаж байсан.
Нэр дэвшин өрсөлдөж байгаа түүний xувьд энэ удаагийн долоо даxь сонгууль нь болж байна.