Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Э.Батшугар: Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу партизаныхан маань ихээхэн онцлогтой.
Хүн амын ихэнх нь эрчимжсэн мал аж ахуй эрхэлж нийслэл Улаанбаатарчуудыг эрүүл сүүгээр хангадаг хөдөлмөрч иргэд.
Өнөөдөр Жаргалант тосгоны иргэдтэй уулзаж санал шийдлээ танилцууллаа. Уулзалтын үеэр фермерийн аж ахуйг эрчимжүүлэх, үүний тулд намын мөрийн хөтөлбөрт туссан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг энэ бүс нутагт хэрэгжүүлэх боломжтой юм.
Мөн цахим хөгжил интернэт, төрийн үйлчилгээний хүртээмж иргэдэд ойртуулах ажлыг төрийн үйлчилгээний ХУРДАН системийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтойг онцолж танилцууллаа.