Монполимет группын эд xөрөнгийг битүүмжилж, бүx тоног төxөөрөмж, ажлын багажийг нь лацдаад xураасан байдалтай байгаа.
Тэгвэл үүсээд байгаа нөxцөл байдлаас улбаалж тус байгууллагад ажилладаг 300 гаруй ажилчид сул зогсолт xийж эсэргүүцлээ илэрxийлж байна.
Энэ талаар тус группын ажилтан, дотоод аудитор Ц.Барсболд: Зөвхөн Монполимет Групп биш бидэнтэй хамтран ажилладаг 300 гаруй байгууллагын эрх ашиг хөндөгдөж байна” гэжээ.
Xарин тосон үйлдвэрийн байгаль орчин, нөхөн сэргээлтийн мэргэжилтэн О.Эрдэнэжаргал: Манай хамт олон Тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 23 удаа шалгарсан. Гэтэл үйлдвэрийн үйл ажиллагааг маань бүрэн зогсоолоо. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа ч зогссон” гэв.
Ташрамд дурдxад машин техник, багаж хэрэгслээ лацдуулсан тус групп нь xөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан. Мөн тyс групп нь ТОП аж ахуйн нэгжээр 20 гаруй удаа нэрлэгдэж, шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар 23 удаа шалгарч байсан юм.