Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Алтаншагай ээлжит уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалант тосгоны иргэд, сонгогчидтой хийлээ.
Уузалтын үеэр “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд “Агро сити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулж бүсчилсэн хөгжлийн хүрээнд бие даан хөгжүүлэхээр болсон. Эдийн засгийн тусгай бүсийг байгуулснаар ажлын байр нэмэгдэх, эрчим хүчний бие даасан дагуул хот бий болох, нийтийг хамарсан үйл ажиллагааны салбар болон барилга сууцны салбарын бүтээн байгуулалтууд хийгдэнэ” хэмээн нэр дэвшигч Н.АЛТАНШАГАЙ хэллээ.
Мөн уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд МАН-ын 2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын бүсчлэл “20 минутын хот“, Шинэ хоршооллын талаар танилцуулав.
21-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр барих, Хороолол дагуух голын зам дагуух авто замыг шинэчлэх, Бэлчээрийн менемент төслийг хэрэгжүүлэн 21-р хорооны иргэдэд ногоон тэжээл тариалах 150 га газрыг эзэмшүүлэхээр болжээ.
Тус хороо нь Улаанбаатар хотоос 60 км-ын зайтай оршдог мал бүхий суурьшлын бүс бөгөөд газар нутгийн хувьд хэсгийн бүтэц таруу, сүүлийн жилүүдэд хүн ам өсөж буй хороодын нэг.
Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн тус хороонд 2739 өрхийн 8074 иргэн оршин суудаг бөгөөд 1574 малчин өрх 73824 толгой мал маллан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн Улаанбаатар хотын иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсний ногоогоор хангаж байна.