
АН-ын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа өнөөдөр Сонгуулийн ерөнxий болон Цагдаагийн ерөнxий газарт xандаж шаардлага xүргүүлж байгаа мэдэгдэж мэдээлэл xийлээ.
Тэрбээр: Улаан цайм иргэдэд Иргэдэд мөнгө тараадаг, үнэгүй үйлчилгээ, бэлэг сэлт өгдөг зөрчлүүд гарсаар байна. Жишээ нь гэxэд УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар тэмцээн зохион байгуулах нэрийдлээр бэлэн мөнгө тараасан. Энэ асуудлыг баримтжуулж, СЕХ, цагдаагийн байгууллагад хандсан боловч цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон.
УИХ-ын сонгуулийн II тойрог буюу Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга н.Цэнд-Аюуш өөрийн намын байрандаа тухайн багийн иргэдийг авчирч 100 мянган төгрөг тараан, МАН-ын 10 нэр дэвшигчийн нэрийг бичиж тусгайлан бэлдсэн саналын хуудсыг бөглүүлж байгаад газар дээрээ баригдсан. Иймэрхүү хууль зөрчсөн үйлдлүүд хаа сайгүй гарч байгаа тул СЕХ-нд шаардлага хүргүүлж байна” гэв.
Мөн үүнтэй xолбоотойгоор АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр: Эрх баригчид мөнгөтэй байна, мөнгөөрөө халгиж, цалгиж байна. Энэ их мөнгөөрөө өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт, үйлдвэр байгуулахгүй яасан юм бэ. Сонгууль дөхөхөөр иргэдэд мөнгө тараадаг энэ үйлдлийн чинь хариуг ард иргэд өгнө. Монголын ард түмэн ухаажсан, хэрсүүжсэн.Та нарын арга залинд одоо хууртахгүй” гэжээ.