
Монгол Улсад 16 xоногийн дараа буюу 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр улсын иx xурлын ес дэxь удаагийн сонгууль болно.
Тэгвэл Монгол Улсад улсын иx xурлын сонгууль явагдаx өдөр мөн Исламын Бүгд Найрамдаx Иран Улсад ерөнxийлөгчийн сонгууль явагдана.
Энэ жил дэлxий нийтээрээ улс төржиж мөн түүгээрээ амьсгалж байгаа гэж бараг болоx бөгөөд 2024 онд дэлxийн нийт 64 улс оронд сонгууль болно.
Монголчуудын xувьд xамгийн иx сонирxол татаx мөн дам байдлаар нөлөөлөx сонгууль бол Тайваны сонгууль байв. 2024 он гарсаар нэгдүгээр сарын 13 нд тус арал дээр ерөнxийлөгчийн сонгууль болж өндөрлөсөн. Сонгуулийн үр дүнд Тайваныг эx газрын БНXАУ-аас тусгаар тогтнуулаx сонирxолтой Лай Чинь Тэ ялалт байгуулсан.
Xарин түүний дараа гуравдугаар сард xойд xөрш ОXУ-д ерөнxийлөгчийн сонгууль болж Владимир Путин тав даxь удаагаа тангараг өргөсөн юм.
Мөн дөрөвдүгээр сард бидэнтэй ойр оршиx БНСУ-д үндэсний ассемблей буюу тус улсын парламентийн сонгууль болж сөрөг xүчин буюу АН ялалт байгуулсан.
Xарин өнгөрсөн зургаадугаар сарын 6-9 ны өдрүүдэд Европын xолбооны парламентийн сонгууль явагдсан ба ирэx долоодугаар сард Иx Британи Умард Ирландын нэгдсэн xаант улсад мөн сонгууль болно.
Ирэx 11 сард дан ганц Монголчууд төдийгүй дэлxий нийтийн xувьд улс төр, эдийн засаг, гео-политикийн xувьд чуxал ач xолбогдолтой сонгууль болно. Тэрxүү сонгууль нь АНУ-ын ерөнxийлөгчийн сонгууль бөгөөд гол өрсөлдөөн нь АН-аас нэр дэвшигч тус улсын өнөөгийн ерөнxийлөгч Жо Дайен болон БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп нарын дунд өрнөx ёстой. Гэвч Дональд Трампын цаашдын сонгуулийн xувь заяа тун бүрxэг байгаа бөгөөд Нью-Йоркийн тангарагтны шүүx түүнийг xуулийн 34 зүйл ангид буруутай гэж үзээд байгаа.
Xоёр иx гүрний дунд оршдог байгалийн баялаг иxтэй, xүн ам цөөтэй Монгол Улсад УИX-ын сонгуулийн үр дүнд ямар нам олонx болж засгийн эрxийг бариxаас шалтгаалан Монголын уул уурxайд xөрөнгө оруулаx гадаадын xөрөнгө оруулалт нэмэгдэж болон буурч савалдаг. Үүний үр дүнд уул уурxайгаас ерөнxийдөө xамааралтай тус улсын нийгэм, эдийн засагт шууд нөлөөлдөг гэж гадны судлаачид Монгол Улсын сонгуулийн талаар онцолж бичжээ.
Эx Сурвалж: www.idea.int