“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК болон БНХАУ-ын “Юүтонг бус” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG автобусыг ашиглагч ОНӨААТҮ-ийн газрууд болон, нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулсан 10 компанийн инженер, техникийн ажилтнууд тус компанийн үйлдвэрт дадлага сургалтад хамрагдав.
Сургалтын хугацаанд “Юүтонг” автобусны үйлдвэртэй танилцаж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үзлэг, аюулгүй байдлын хяналтын стандарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, хөдөлгүүрийн бүтэц болон цахилгаан, агааржуулагч, тоормосны системүүдийг засварлаж сурах зэрэг сургалтыг авсан юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай байгуулсан гэрээний хугацаандаа дээрх зарчмаар инженер, техникийн ажилтнуудаа сургалтад хамруулж байгаа бөгөөд сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан тээврийн хэрэгслээ бие даан оношлох, засвар, үйлчилгээгээ өөрсдөө хийж сурах, техникийн эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх чадавхтай болж байна. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК болон “Юүтонг” компанийн хамтын ажиллагааны хүрээнд автобусны ашиглалт, сургалт, мэдээллийн ажлууд үргэлжилж байна.
Эx Сурвалж: “УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК