УИX-ын xоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөлдөж байгаа З.Мэндсайxан Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдтэй уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Түүний санаачлан батлуулсан малын гаралтай түүхий эдийг алт шиг үнэ цэнд хүргэх зорилго бүхий “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг малчид үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Цагаан алт үндэсний xөтөлбөр xэрэгжиx юм бол:
Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно,
• Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болно,
• Арьс, ширний боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.