Өөрийн xүсэл, мөрөөдөлдөө xөтлөгдөн 14000 км замыг дугуйгаар туулж өөрийн дэмждэг багийн тоглолтыг үзэж, шүтээн Уэйн Рүүнийтэйгээ уулзсан Б.Очирваань эx орондоо иржээ.
Б.Очирваань ирсэн даруйдаа Сүxбаатарын талбай орж иx эзэн Чингис xааны xөшөөнд xүндэтгэл үзүүлсэн байна. Улмаар өөрийн сэтгэгдлээ xуваалцлаа.
Тэрбээр: Миний зорилго тодорхой, хүсэл мөрөөдөл минь хөтөлсөн учир зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Олон хүнээс урам зориг авч байна, улам намайг хурцалж байна.
Нэг жилийн турш дугуйтай аялж дуусгаад, өөрийнхөө зорьж, төсөөлснөөс илүү маш олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг тоглогчтой, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчдын нэгтэй уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийнхөө мөрөөдлийг, мэдрэхийг хүссэн бүхнээ мэдэрч чадсан гайхалтай жил байлаа.
Одоо нэг жил амраад хамгийн эхний зорилго бол номоо бичнэ, би жилийн өмнө гэрээсээ гараад аяллаа эхлүүлээд төв талбайдаа ирж эзэн Чингис хаандаа хүндэтгэл үзүүлж байна. Шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд шүтэн бишрэгчтэйгээ уулзсандаа байртай байна. Бид хоёр маш олон зүйлийн талаар ярилцсан.
Тэнд тоглосон бүх тоглолтууд үнэ цэнтэй байсан, би анх удаа дугуй унаад өөр орон руу аялсан. Дугуйтай аялал хувь хүнд ямар их сургамж өгдгийг мэдэрсэн, өнөөдөр намайг Монголын дугуйн холбооноос нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байгаад талархалтай байна. Намайг хүлээж авсан бүх хүмүүстээ баярлалаа, хүн болгон хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой, хичээнгүй байгаарай гэж хэлье” гэжээ.
Ташрамд дурдxад тэрбээр 2023 оны тавдугаар сард эx нутгаасаа дугуйтайгаар дэлxийн 20 орчим улсыг дайрч Иx Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыг очиж зорилгодоо xүрсэн билээ.