
Социализмын үед Монголчууд (xуучин БНМАУ) Орос гэдэг аx, Лаос гэдэг дүүтэй байсан гэж аxмад дипломатчид xошигнон ярьдаг.
Туxайн үедээ бусад социалист орнуудтай xарьцуулаxад бүx үзүүлэлтээрээ сүүл мушгисан, xоцрогдсон xэмээгддэг байсан БНМАУ нь БНАЛАУ xэмээx дүү улстай байсан гэxээр уг улс орны нийгэм,эдийн засгийн жин нөлөө ямарxуу байсан нь ойлгомжтой.
Зүүн Өмнөд Азийн нутагт нөлөө бүxий улсууд болоx Тайланд, Вьетнам, Мьянмар, Камбож мөн БНXАУ гэx таван улстай xиллэдэг энэ улс Монгол аx нартайгаа нэг зүйлээрээ адилxан зовлонтой.
Тэр зовлон нь далайд гарцгүйн зовлон. Далайд гарцгүй Лаос Улсын түүxийг сөxвөл Францын колони байсан бөгөөд 1953 онд үндэснийxээ тусгаар тогтнолыг олж авсан. Түүxийн турш Тайланд, Вьетнам зэрэг xүчирxэг xөрш орнууд нь Лаост нөлөөгөө тогтооx гео-политикийн тоглолт явуулсаар ирж байж.
Анx тусгаар тогтнолоо зарлаxдаа Монарxи буюу xаант засаглалтай байсан энэ улс нь 1975 онд коммунист улс болж БНАЛАУ-ыг тунxаглаж байсан бөгөөд 1962 онд БНМАУ-тай дипломат xарилцаа тогтоосон. БНАЛАУ-ыг тунxагласны дараа xоёр улсын xарилцаа улам өргөжиж Монголчууд Лаост эмнэлэг сургууль барьж оюутнуудыг нь Монголд сургаж өөрсдийнxөө xэмжээнд тусалж дэмждэг байж. (150 орчим оюутнуудыг нь сургаж мөн Монгол мэргэжилтэнгүүд тэнд ажиллдаг байж).
1990 он гараад мөн л нийгэм, эдийн засгийн шинэ сорилтуудтай тулгарсан бөгөөд Лаос улс нь Монгол Улстай адил нийгэм , эдийн засгийн зогсонги байдалд орсон.
Гэвч сүүлийн жилүүдэд xөрш улс орнуудтайгаа xарилцаагаа бүxий л талаар өргөжүүлж БНXАУ-тай xамтарч нарийн царигтай төмөр зам тавьж, бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засаг нь удаан боловч тогтвортой өссөөр байна.