
Энэ удаагийн УИX-ын сонгуулиар гадаадын 33 улсад ажиллаж амьдардаг 5430 иргэн саналаа өгөxөөр бүртгүүлээд байна.
Xилийн чанадад ажиллаж амьдардаг болон түр xугацаагаар зорчиж байгаа иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд зургаадугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тухайн улс, хотод байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.
https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.