О.Батнайрамдал кампанит ажлаа эхлүүллээ
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа О.Батнайрамдал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч журмын нөхдийн хамт иргэдтэй уулзалтаа хийж эхлээд байна.
О.Батнайрамдал нь Боловсролын зээлийн сангийн асуудлаар 2023 онд шүгэл үлээснээр БЗС-ийн сонгон шалгаруулалтыг анх удаа нээлттэйгээр телевизээр шууд дамжуулж, улстөрчид тэдний хамаарал бүхий этгээдүүд төрийн сангаас зээл авахыг хуулиар хориглож, Улсын Ерөнхий Прокурорын Газар 1600 гаруй хүнээс мэдүүлэг авч, 2500 орчим зөрчил илрүүлж, БЗС-гийн зээл олгох журмыг Засгийн газраас шинэчлэн батласан зэрэг олон бодитой үр дүн гараад байгаа.
Байгалийн баялгийг иргэдэд шударгаар тэгш хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой Үндэсний баялгийн сангийн тухай хууль саяхан батлагдсан.
Уг хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон үеэс гурван жил ахлан ажилласан хүн нь О.Батнайрамдал бөгөөд УИХ-ын чуулган дээр хамгаалан батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн.
Энэхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн үр өгөөжөөр ипотекийн зээлийн эх үүсвэрээ бүрдүүлж өнөөдрийн байдлаар 4100 орчим иргэн тус зээлэнд хамрагдаж үр шимийг нь бодитоор хүртэж байна.
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт баригдсан эрчим хүчний “Сэлбэ” дэд төвийг түшиглэн Чингэлтэй дүүрэгт баригдах 12 мянган айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн 100 айлын долоон цагаан байрны суурин дээр баригдаж буй удахгүй ашиглалтад орох орон сууц, ”Ногоон нуур” 1008 айлын орон сууц төсөлд хамрагдагдах хүсэлтэй иргэд Үндэсний баялгийн сангаас эх үүсвэр нь бүрдэх ипотекийн зээлийг авах боломж ч нээгдсэн гэсэн үгээ.