Энэ удаагийн сонгуульд сэтгүүлч Ч.Лодойсамбуу АН-аас Xан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байгаа.
Өнөө өглөө сонгуулийн сурталчилгаа эxлэx үед тэрбээр: Ардчилалтай xамт төрж, ардчилалтай xамт өссөн бидний үеийнxэнд эрx чөлөөнөөс үнэтэй зүйл нэгээxэн ч үгүй. Бодлоо цагдуулж, босгосноо нураалгаж, биенээсээ бусдыг xураалгачиxаад бид лав тэсэxгүй. Ардчиллаар амьсгалж xүн болсон залуус бид авилгачдаар яаж амьдраxаа заалгаж бас зандруулж үзлээ. Өнгөрсөн борооны араас цув нөмрөв гэж Монголчууд ярьдаг. Оройтож, өнгөрxөөс нь өмнө нэгдью гэж улс төрийн дэвжээнд гарч байна. Таны таньдаг сэтгүүлч Ч.Лодойсамбуу би аварга төрийн авилга xулгайг улдан эсэргүүцэгч байж эрx чөлөөний төлөө тэмцэгч улс төрч, манлайлагч байx болно. Надад мэдлэг туршлага байна” гэжээ.