Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Б.Батбаатар даргатай “Иргэний зориг ногоон нам” албан ёсоор сурталчилгаагаа эxлүүлэв.
Нээлтийн үеэр тус намын дарга Б.Батбаатар : ИЗНН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох 73 нэр дэвшигчийг дэвшүүллээ. Нийт 73 нэр дэвшигчийн хамгийн залуу нь 26 настай эмэгтэй байгаа. Хамгийн ахмад 76 настай нэр дэвшигч байгаа. Нас насны төлөөлөл орсон, уламжлалт, одоо үе, ирээдүйг бүгдийг нь багтаасан хүмүүсээр ИЗНН нэр дэвшигчдээ бүртгүүлсэн.
Өнөөдөр улс төрийн намууд, улс төрчид эрх ашгийн эрэмбийн дарааллыг ор тас гээж мартсан байгаа. С.Зориг агсны үзэл санааг тээгч нам бол бол ИЗНН мөн. Тийм учир ардчилал, хүний эрх, шударга ёсыг бэxжүүлxийн төлөө явна” гэжээ.