Монголын улс төрийн ууган xүчин xэмээгддэг Монгол ардын нам (МАН) сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эxлүүллээ.
Сурталчилгааны нээлтийн үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ :
Өнгөрсөн жилүүдийн алдаанаас суралцаж, ирэх дөрвөн жил ажиллах төлөвлөгөө гаргасан. Бид улс орноо хөгжүүлэхийн тулд реформ хийх хэрэгтэй. Реформ гэдэг бол хүн бүрийн оролцоо, харах өнцгөө өөрчлөх хандлагаа өөрчлөх явдал юм. Реформ бол алдагдсан зарчим руугаа буцах эргэлтийн цэг юм. Ардчилал бол иргэн бүхэнд ижил тэгш үйлчилдэгтөр юм. Мөн эрх чөлөө ба үүрэг хариуцлагын нийлмэл юм. Тийм ч учраас бидэнд ардчиллын хоёр дахь давлагаа болсон “Реформ” хэрэгтэй. Реформ нь өнгөрсөн алдаанаасаа суралцаж, дахин алдахгүй байх хичээл зүтгэл юм. Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн хүсэл мөрөөдлийг хулгайлж, итгэлийг эвдсэн зүйл бол “Авлигал” юм.
Тиймдээ ч шинэ сэргэлтийн реформ нь “Авлига”-тай хатуу тэмцэнэ.
Шинэ сэргэлтийн реформ нь гажуудсан ардчиллыг эргүүлж авч ирнэ. Бид хамтдаа тэмцэж, хайрлаж, хичээж байж, Ардчиллыг хэвийн болгоно. Ард түмний шударга ёсны туг өндрөөс өндөрт мандсан учир бид хамтдаа чадна. Ард түмний ялалт, шинэ 30 жилийн эхлэл болж чадсан. “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогуудад тулгуурлан салбар бүрээс, чадвартай боловсон хүчнийг бэлтгэлээ” гэжээ.