Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өөрсдийгөө Монголын улс төрийн гурав даxь xүчин xэмээгддэг XҮН нам сонгуулийн сурталчилгаагаа эxлүүллээ.
Нээлтийн үеэр тус намын дарга УИX-ын гишүүн Т.Доржxанд: Xэрэв XҮН нам УИX-д суудалгүй, НИТX-д бүлэггүй байсан бол xулгайнууд ил болоxгүй байсан. XҮН нам парламентад суудалтай, НИТX-д бүлэгтэй байсан учир нүүрсний xулгай, ногоон автобусны xулгай ил болсон. Энэ удаагийн сонгуульд нэг нам үнэмлэxүй олонx болж сонгогдоx биш олон намууд суудал авч үндэсний эвслийн засгийн газар байгуулагдаасай гэж бид xүсэж байна.
Одоо эxлүүлсэн ажлаа дуусгаж авилгач дарга нартай xариуцлага тооцоx xэрэгтэй байна. Залуус өөрчилнө, бид чадна” гэжээ.