Нийслэлийн Хяналт шалгалтын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд дараах төрийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд нийслэлийн хэмжээнд баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдээс хандахдаа хавсралтаар оруулсан мэдээллийн дагуу хүлээн авна.
Барилга байгууламж, их засвар, тохижилтын ажлыг ашиглалтад оруулах комиссын хуваарьт оруулах хүсэлт гаргах бол;
Тавигдах шаардлага
-
Барилгын ажлын зөвшөөрөлтэй байх,зөвшөөрөл дээр заасан нөхцөл өөрчлөгдөөгүй байх;
-
Батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажил гүйцэтгэсэн байх;
-
Барилгын ажил бүрэн дууссан байх;
Бүрдүүлэх материалын жагсаалт
Үндсэн бичиг баримт:
-
Барилга, байгууламж ашиглалтад оруулах хүсэлт;
(Иргэн бол өргөдөл; Аж ахуйн нэгж,байгууллага бол албан бичиг)
-
Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
-
Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
-
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, сунгалтын хамт;
Бусад баримт бичиг:
-
Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;
-
Барилгын ажлын ил, далд ажлын акт;
-
Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;
-
Барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;
-
5.Тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт;
Дээрх баримт бичгийн бүрдэл хангагдсан тохиолдолд материалыг https://e-mongolia.mn/service/barilga-baiguulamjiig-shiglaltad-oruulakh-khuselt-khuleen-avakh- цахим хаягаар илгээнэ.
Хуулийн үндэслэл: Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.5 дахь хэсэгт заасан.
Эx Сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР