Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойд зориулж тус сумаас төрөн гарсан улсын Б.Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н. Золбоо түрүүлж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Б.Серик үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Ш.Пүрэвгарьд болон Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбат нар үлдлээ.
Ташрамд дурдхад улсын начин Б.Дэлгэрсайхан нь ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам буюу 2016 оны наадмаар улсын начин цолыг хүртсэн.
Монгол бөхийн өргөөнд 2023 оны намрын нээлтийн барилдаанаас хойш нийт 115 барилдаан боллоо.