Х.Эрдэнэбаатар: Сонгууль яах вэ хугацаатай, шаагиад өнгөрөх бороо шиг түр зуурынх, тиймээс хүн чанараа гээлгүй шударга өрсөлдье
Намайг Хаш-Эрдэнэ овогтой Эрдэнэбаатар гэдэг. Гүн хөх нуурынхаа хөвөөнд өсч, төрж, өндийсөн энгийн л нэг аав, ээжийн хүү.
Хүмүүс гайхдаг юм. Чи ийм дуу цөөтэй, хүн бүхэнтэй найзархаад байдаггүй, хаалттай өөрийнхөөрөө хүн улс төрд тохирох уу гэж асуудаг нь олон.
Улс төрийг алиа салбадай болгон нь сонирхдог гэж би боддоггүй.
Нутаг усныхан иргэдийнхээ амьдралыг өөд нь татъя, улс орноо хөгжүүлье гэж бодож их улс төрд хөл тавиад багагүй хугацаа өнгөрсөн байна.
Бусдад таалагдах гэж худал амлалт өгч, алтан цээжтэй, мөнгөн бөгстэй мэтээр өөрийгөө рекламдахгүй ээ.
Үзэл бодол, үнэт зүйл, сурсан мэдсэнээрээ цэвэр сайхан өрсөлдөж өргөн олноороо дүгнүүлнээ.
Сонгууль яахавдээ хугацаатай, шаагиад өнгөрөх бороо шиг түр зуурынх.
Тиймээс бүгд хүн чанараа гээлгүй шударга сайхан эр улс шиг өрсөлдье гэдэг бодол өвөрлөөд нутгийн зүг жолоо залж байнаа.