Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Ариунболд өөрийн ах дүү, төрөл садангийн хамт хэвлэлийн бага хурал хийжээ. Учир нь түүнийг Х.Ганзаяа гэх сэтгүүлчийг өөрийн төрсөн эцгийг зодож амийг нь хөнөөсөн гэж бичсэнд эгдүүцэж байгаагаа илэрхийлэн хууль, хяналтын байгуууллагад хандахаа мөн мэдэгдсэн юм. Тэрбээр; Миний аав 2004 онд миний өвдөг дэрлэж байгаад өөд болсон. Аав, ээж минь биднийг зөв хүмүүжилтэй өсгөж хүн болгож түүний хүчинд бид өдий зэрэгтэй яваа. Ийм аймшигтай юм бичиж байгаа Х.Ганзаяа сэтгүүл яасан Монголоо алдсан, хүнээ байсан сэтгүүлч хүн бэ. Ийм хүнээ байсан юм бичиж явдаг сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагад өгнө гэжээ.