Дурсамж: Хүрлээ ах чөлөөгөөр ирэх их гоё
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн отгон дүү гэхээсээ илүү Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн, төрийн албанд ажиллаж байсан, Ерөнхий сайдын зөвлөх Ухнаагийн Отгонбаяраар нь монголчууд мэддэг болжээ. Ухнаагийн Отгонбаяр өдөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүсийн хөгжлийн талаар зөвлөж, одоо харин 2024 оны УИХ-ын сонгуульд хүч сорихоороо намын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ёс зүй, хариуцлагын гэрээгээ байгуулж, итгэл өвөртлөн, зүүн бүсийг зориод буй
Ухнаа гуайнх дөрвөнхүү нэг охинтой өнөр айл. Том хүү Ухнаагийн Хүрэлсүх нь өнөөдөр Монгол Улсын эв нэгдлийг хангах чухал үүрэг хүлээж, улсынхаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол отгон хүү Отгонбаяр нь өнөөдөр төр түшиж, түмнийхээ итгэлийг хүлээхээр зориг шулуудан явж буй. Ухнаагийн Отгонбаярын том ахтайгаа авхуулсан зургаа сошиалд тавьсан нь олон хүний анхаарал татаж, тэрбээр ч хүүхэд насныхаа дурсамжийг хуваалжээ. Ингэхдээ, “1988 он. Хүрлээ ах чөлөөгөөр ирэх их гоё. Цэвэрхэн хувцсаа өмсөөд талбай орж зургаа авхуулна. Паркад ганц хоёр тоглоом дээр сууна. Нэг төгрөгийн үнэтэй дугуй хуушуур эргүүлнэ. Тэр үед цэргийн сургуулийнхан 4 жил хуарандаа амьдардаг журамтай байсан. Ахынхаа курсант малгайгаар гангарсан байгаа биз дээ” хэмээжээ. Мөн тэрбээр айлын бага хүү учраас ах нар цэрэгт явж, эгч нар сургуульд явж, багаасаа аав ээжийнхээ хоолыг хийж өссөн учраас тэр бүр эрхэлдэггүй байсан хэмээн хуучилжээ.
Сонирхуулахад, Ухнаагийн Отгонбаяр 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй.