Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Ганжавхлангийн тодруулга #3
Ганбүргэдийн Гантуяа ТӨВ СЭЛЭНГЭ ДАРХАН
МААМУУ-н Ганаа эгчтэй хүчирхийллийн эсрэг нөлөөллийн ажил хийх ажлаар хэд хэдэн удаа хамтарч байсан. Өөрөө ч FamilyCenter буюу гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төслийг ахлаж явсан бараг л иргэний нийгмийн хүн дээ.
Тодруулга цувралын гурав дахь зочноор Төв аймаг, Сэлэнгэ, Дарханы 5-р тойргоос ХҮН намаас нэр дэвшиж байгаа Ганбүргэдийн Гантуяаг онцолж байна. Хүмүүс түүнийг “Маамуу”-н Гантуяа гэж илүү мэднэ, “Монгол контент”-н Ганаа гэх нь ч бий. Заримдаа бүтээсэн бүтээл, хийсэн ажлууд нь өөрийг нь яриад илэрхийлээд байдаг хүмүүс бий. Зөвхөн Маамуу Ами Тами, Ногун комик, Ёоло, Ботгохон, Цоохор ирвэс гэх мэт түүний санаачилсан төслүүдийг дурьдахад л ямар хөдөлмөрч, бүтээлч хүн гэдэг нь мэдэгдэх биз. Хүүхдийн контентоор Монгол хүнийг үнэт зүйлтэй болгох чухал тэмцэл хийж байгаа хүн гэж боддог.
За тэгээд 25 жил контент үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл соёл урлагийн салбарт ажилласан туршлагатай, өв соёлоо таниулах, Монгол хүүхдийг бүтээх тал дээр та бидний хүүхдүүдийн төлөө маш их бодитой зүйлс хийчихсэн хийж яваа, ер нь бол манай хүүхдийн салбарын ийм нэг хүнийг тодрууллаа. Угаасаа ч өөрөө Төв аймагт Жаргалантад төрсөн, Цээл суманд 8-р анги, Угтаалд 10-р ангиа төгссөн утгаараа сумын төвийн хүүхэд юм билээ. Тийм учраас Төв аймаг орчмоосоо дэвшиж өрсөлдөж байгаа нь ч зөв байх өө. Амжилт хүсье !
Тодруулга цуврал маань нам харгалзахгүй үргэлжилсээр байгаа шүү