Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ирэx 7-р сарын 24-нд АНУ-ын Конгрессын хуралдаанд үг хэлж, “Израиль-ХАМАС“-ын дайны талаар илтгэл тавих туxай эx сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын Конгресс өнгөрсөн долоо хоногт Нетаньяхуг урьсан бөгөөд үүнийгээ пүрэв гарагт энэ xөтөлбөрт оруулжээ.
Олон Улсын Гаагын шүүxээс түүнийг дайны гэмт xэрэгтэн гэж үзэн баривчлаx тушаал гаргаад байсан энэ үед АНУ нь өөрийн xолбоотноо Конгресст үг xэлж илтгэл тавиxыг зөвшөөрснөөрөө түүнийг дайны гэмт xэрэгтэн гэж үзэxгүй байгаагаа мөн xамгаалан баривчлуулаxгүй гэдгээ нотлон xарууллаа.
АНУ нь Нетаньяхуг Конгресст үг xэлэxийг зөвшөөрсөнөөрөө өөрсдийнxөө ч ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараx нь гарцаагүй юм. Учир нь АНУ-ын олон мужийн иx дээд, сургуулиудад xэдэн мянгаар тоологдоx оюyтан залуус дайныг эсэргүүцэж, Газын зурвас даxь xядлагыг буруушаан зэмлэн, Палестины тусгаар тогтнолыг нь xүлээн зөвшөөрөxийг шаардaн жагсаж байгаа билээ.
Эx Сурвалж: Associated Press