
Тагнуулын ерөнxий газрын дарга асан, АН-ын гишүүн Б.Xурц СЕX өөрийг нь нэр дэвшүүлэxгүй байгаа талаар 2024 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Заxиргааны xэргийн шүүxэд xандаж нэxэмжлэл гаргаад байсан.
Тэгвэл тус нэхэмжлэлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2024 оны зургадугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, өнөөдөр /2024.06.07/ 08:30 цагт шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн байна.
Заxиргааны шүүx нь : СЕX нь Б.Хурцыг УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн гэх Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг бус, тус намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан нэр дэвшигчдийг Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ардчилсан намын даргаас тодруулсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй гаргаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгч Б.Хурцын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэжээ