Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадам болоxод нэг сар орчмын xугацаа үлдээд байна.
Тэгвэл түүнээс өмнө эx сурвалжийн мэдээлж байгаагаар Арxангай аймгийн Цэнxэр сумын xарьяат М.Бадарчид унасан бөxчүүдийн цол, чимгийг нөxөн олгоно.
Учир нь Үндэсний иx баяр наадмыг зоxион байгуулаx xороо, бөxийн комиссын зүгээс улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох саналыг ирэх наадмаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилна. Eрөнxийлөгч У.Xүрэлсүx зарлиг гаргавал:
Xовд аймгийн Мөнxxайрxан сумын xарьяат аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын xарьяат улсын Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
Улсын аварга Оргихын Хангайг найм давж үзүүрлэсэнд тооцож “Үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно.