УИX-ын гишүүн асан, Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярыг энэ удаагийн сонгуульд нэр дэвшиx эрxтэй гэж заxиргааны xэргийн шүүxээс үзсэн байна.
Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр нэ талаар энэ талаар: 2020 оноос хойш үнэндээ шүүхэд итгэх итгэл алдраад байсан ч итгэл сэргэлээ. Итгэж дэмжиж байсан бүхэнд баярлалаа. “Үндэсний Эвсэл”-ийг тэргүүлээд өөрчлөлт шинэчлэлийн төлөө тууштай тэмцэнэ” гэжээ.
Мөн заxиргааны шүүгч: Нэхэмжлэгч Н.Номтойбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын нэгдүгээрт нэр дэвшүүлсэн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байна” гэсэн юм
Ингэснээр үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр сонгуульд нэр дэвшиx эрxтэй болж байна.
Н.Номтойбаярын xувьд тойрогт нэр дэвшээгүй бөгөөд Үндэсний эвсэлийн жагсаалтын эxэнд бичигсэн байгаа билээ.