Хархорум хотын бүтээн байгуулалтад зориулж гурван тэрбум төгрөгийн дөрвөн ажлын тендер зарлажээ.
Тодруулбал,
-
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай археологийн хайгуул судалгааны ажил-204,700,000
-
“Шинэ Хархорум” хотын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх”- 376,000,000.0 /гурван зуун далан зургаан сая/ төгрөг
-
“Шинэ Хархорум” хотын инженерийн дэд бүтцийн эх үүсвэр тодорхойлох ТЭЗҮ боловсруулах”- 340,800,000.0 /гурван зуун дөчин сая найман зуун мянга/ төгрөг
-
“Шинэ Хархорум хотын эхний ээлжийн авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах”- 2,178,000,000,0 /хоёр тэрбум нэг зуун далан найман сая/ 2024 онд санхүүжих дүн: 435,600,000.0 /дөрвөн зуун гучин таван сая зургаан зуун мянга/ төгрөг
Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулан төлөвлөж байна.
Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг явган болон дугуйгаар зорчих, нийтийн тээвэрт, 30 хувийг автомашины хөдөлгөөнд зориулна. Ажлын байртай уялдуулан орон сууцжуулалт, соёл урлаг, бусад үйлчилгээг нэвтрүүлэх ба өндөр технологи нэвтрүүлсэн, хог хаягдал, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ухаалаг хот байгуулах аж.
Шинэ нийслэл нь төр захиргааны төв болно. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхээр хэмээн төлөвлөжээ.
Ташдрамд дурдxад 1220 онд Чингис Xаан Орxон голын xөндийд xот байгуулаx зарлиг буулгаж 1235 онд Өгэдэй xааны үед Xарxорум xот баригдсан түүxтэй. Монголын эзэнт гүрний түүxэн цаг үед Xарxорум xот нь дэлxийн томооxон суурин байж олон улсын xүмүүсийн xөл татардаггүй xот байсан гэж түүxэн сурвалж бичигт дурддаг билээ.