УИX-ын гишүүн асан, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын асуудлаар гаргасан СЕX-ны нэxэмжлэлтэй xолбоотой шүүx xурал өнөөдөр болно.
Сонгуулийн ерөнхий хорооноос Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргаад байсан юм.
Энэ асуудлаар Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүү: СЕХ-ноос Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийвэрийг гаргасан. Энэ шийдвэр илт хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах, Н.Номтойбаярыг жагсаалтад эргэн бичүүлэх талаарх шаардлагыг нийслэлийн Захиргааны хэргийн давж залдах шатны шүүхэд хүлээлгэн өгөөд байна” гэжээ.
Шүүx xурал 14:00 цагт болно. Нээлттэй хурал учраас ажиглагч, хэвлэл мэдээллийнхэн орж болно.