Мэдлэг боловсрол, шударга зангаараа тодорч буй Н.Энхчимэг гэж хэн бэ?
ХҮН намыг МАН-ын “утсан хүүхэлдэй” хэмээн шударгаар хэлж, орхин гарсан Намсрайжавын Энхчимэг Үндэсний эвслээс УИХ-д нэр дэвших гэж байна. Энэ удаагийн сонгуульд БГД-т нэр дэвших тэрбээр өнгөрсөн хугацаанд БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж ирсэн.
Намсрайжавын Энхчимэг нь Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын даян аварга Н.Батсуурийн төрсөн эгч. Энэ л утгаар нь түүнийг ХҮН намаас Увс аймагт буюу Баруун бүсэд нэр дэвшүүлэхийг хүссэн. Харин тэрбээр дүүгийн нэрээр бөхөд хайртай зон олондоо “худал ярихгүй” хэмээн, өөрийн ажиллаж ирсэн БГД-т нэр дэвшихээр намаа орхисон юм. Олны хүндлэлийг хүлээсэн Н.Батсуурь аваргыг “шударга” хэмээн Монголчууд хайралдаг. Түүний эгч ч энэ хүндлэлийг унагааж, улстөрийн бохир тогоонд орох хүн биш гэдгээ олон нийтэд ил тод харуулсан юм.
Түүний намаа орхин гарахдаа хэлсэн үг бүр Монголчуудад хүрсэн. Түүний бичлэгээс үзэх бол ЭНД дарна уу.
Улстөрчдийн зүй бус үйлдэлтэй зоригтойгоор тэмцэхээр УИХ-д хүч үзэх гэж буй Н.Энхчимэг гэж хэн бэ, түүнийг танилцуулъя.
Тэрбээр СЭЗДС-ийг банк, санхүүгийн удирдлага мэргэжлээр бакалавр, Удирдлагын академид Төрийн удирдлагын магистр, Австрали Улс, Сиднейн Их сургуульд Олон улсын бизнесээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Дэлхийн банкны боловсролын чанарын шинэчлэлт төсөлд ажиллаж байсан.
“BASU” брэндийг үүсгэн байгуулаад 3 жил болж буй.
ХҮН намд 2020-2024 оны хооронд ажилласан.
Түүний нөхөр Булган аймгийн Сайхан сумын харьяат Аймгийн харцага Я.Алтантулга.
Хуулийн дагуу нэр дэвшигч нар хандивын дансаа зарлаж эхлээд буй. Н.Энхчимэгийн хувьд ч мөн хандивын дансаа нээн, мөнгөтэй, албан тушаалтнуудтай өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлэхийг сонгогч иргэдээсээ хүслээ.