Өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д эмч нар засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэж ажил хаяж, жагсаал цуглаан хийж байсан.
Учир нь тус улсын засгийн газар хүн хүч дутагдалтай мэргэжлийн эмч нарыг нэмэхийн тулд жилд олгодог анагаахын оюутны квотыг нэмэх шийдвэр гаргасантай холбоотой.
Улмаар 13000 орчим эмч нар ажлаасаа халагдах өргөдөл өгсөн. Эмч нар ингэж олноороо хаясанаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа доголдоход хүрээд байсан.
Иймд тус улсын засгийн газар арга хэмжээ авч ажил нь эргэж оруулахын тулд яриа хэлэлцээр хийж төрөл бүрийн арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрсэнгүй.
БНСУ-ын засгийн газар эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам ажлаасаа халагдах хүсэлтэй эмч нарын халагдах өргөдлийг хүлээн авч буйгаа зарлажээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Чо Кёо Хон “Засгийн газар эмнэлгийн үйлчилгээний тасалдал улам ноцтой болохоос сэргийлэх шийдвэр гаргасан. Одооноос эхлэн бид эмнэлгийн дарга нарыг эмч нарын ажлаа өгөх хүсэлтийг нь батлаж байгаа” гэжээ.
Эх Сурвалж: Arirang News