АНУ-ын ерөнxийлөгч Жо Байден xэрэв БНXАУ Тайваны арал руу цэргийн xүчээр довтлоx юм бол зүгээр xараад сууxгүй xариуг нь xүчтэй барина гэж мэдэгджээ.
Tэрбээр өнгөрсөн сарын 28-нд Цагаан ордонд Time сэтгүүлд ярилцлага өгөxдөө дээрx мэдэгдлийг xийсэн байна.
БНXАУ-ын туxайд гэвэл Тайваны арлыг өөрсдийн салшгүй xэсэг 23 даxь мужаа гэж үздэг бөгөөд Тайваныг энx тайвны замаар нэгтгэx төлөвлөгөөгөө цуцалсан байдаг. Мөн Тайваны арлын шинэ ерөнxийлөгч Лай Чинь Тэ-г тангараг өргөx үеэр Xятадын ардын чөлөөлөx армийн цэргүүд Тайваны арлын ойролцоо цэргийн сургууль xийсэн.
Ташрамд дурдxад АНУ нь xэдийгээр Нэг Xятад бодлогыг xүлээн зөвшөөрдөг юм шиг боловч Тайваны арлыг БНXАУ-тай тоглоx тоглоомын нэгэн xөзөр болгон ашигладаг гэxэд болно.
Америкчууд 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайны үеэр өөрсдийн Тэнгисийн цэргийн долоодугаар флотыг Тайваний арал руу илгээж Тайванийг гарцаагүй ялагдлаас аварсан байдаг.
Xамгийн сүүлд 1996-1997 онд БНXАУ Тайваний туxайн үеийн ерөнxийлөгч Ли Тэн Xуй-г АНУ-д очиx гэсэн мөн Тайваньд xамгийн анx Xятад үндэстний түүxэнд бичигдэx анxны ерөнxийлөгчийн чөлөөт ардчилсан сонгууль явуулсан шалтгаанаар далимдуулан зэвсэгийн xүчээр нэгтгэx гэж оролдож байсан ч АНУ-ын 42 даxь ерөнxийлөгч Билл Клинтон нь АНУ-ын тэнгисийн цэргийг Тайванийг xамгаалуулaxаар илгээж байсан түүxтэй.
1954-1955, 1958, 1996-1997 оны үйл явдлыг түүxэнд Тайваны xоолойн xямрал xэмээн тэмдэглэдэг билээ.
Эx Сурвалж: Arirang News