Өнөөдөр өглөө 10:00 цагт эxэлсэн УИX-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмал хайх ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр татвар ногдуулахтай холбоотой хяналт шалгалттай холбоотой үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайланг УИX-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Хянан шалгах түр хороо 11.1 мянга гаруй хуудас, баримт материалыг нотлох баримтаар цуглуулж, нэг сар гаруй хугацаанд хяналт шалгалтыг явуулж, тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд нээлттэй сонсгол зохион байгуулсан.
Улсын xэмжээнд 1997-2023 оны хооронд нийт ашигт малтмалын хайгуулын 14.299 тусгай зөвшөөрөл олгосон байна.
Нийт тусгай зөвшөөрөл нь улсын газар нутгийн 4.5 хувийг эзэлж байна гэдгийг онцолсон юм.
Мөн дээр нь УИХ-аас 2007 оны 27 дугаар тогтоолыг гаргаж байсан. Энэ тогтоолоор стратегийн 16 ордыг тогтоосон байгаа талаар нэмж дурдсан болно.