Боловсролын зээлийн сангийн зээл авсан 269 суралцагч 1.4 сая ам.доллар буюу 4,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн туxай БСШУЯ-ны xарьяа байгууллагаас мэдээлж байна.
Мөн түүнчлэн уг сангийн эргэн төлөлт болон зээлдэгчийн асуудлаар нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Тодруулбал 1997-2023 оны хооронд тус сангаас гадаад улсын магистр, доктор, дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт хамрагдах 2288 суралцагчид олгосон зээл тэтгэлэг, үүнээс 941 суралцагчид олгосон 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хянан үзэж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс зээл тэтгэлэгт хамрагдсан 2115 суралцагч, мөн 2017 оноос хойш зээлээс чөлөөлөгдсөн 200 гаруй хүний хувийн хэрэг, материалтай танилцан, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн Боловсролын зээлийн санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хоёр хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.