Элсэлтийн ерөнхий шалгалт эxлэxэд нэг сар xүрэxгүй xугацаа үлдээд байна.
Энэ жил дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар 2024 оны дөрөвдүгээр сарын 18-нд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн төлөөллүүдэд танилцуулсан юм.
Оюутан элсүүлэх үндэсний босго оноо:
Их сургууль- 480
Дээд сургууль -440
Коллеж -400
Орон нутгийн их, дээд сургууль – 410 байна.
Харин улсын томоохон их дээд сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо:
МУИС- 480-600
МУБИС- 420-480
АШУҮИС- 410-480
ШУТИС- 420
ХААИС- 450-480
СУИС- 440-480
СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр буюу 500-650 байхаар тогтоожээ.
Харин их дээд сургуулийн сургалтын төлбөр дунджаар нэг кредит нь 123300 байна.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг 2024 оны долдугаар сарын 4-7 хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Одоогийн байдлаар 36 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.
Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүй хичээлийг сонгон шалгуулна.
ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.