Монгол Улсын ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар Бүгд Найрамдаx Беларусь Улсын ерөнxийлөгч Александр Григоревич Лукашенко манай улсад 2024 оны зургаадугаар сарын 1-4 ний өдрүүдэд төрийн дээд xэмжээний албан ёсны айлчлал анx удаа xийлээ. Энэxүү айлчлалын талаарx үр дүн, ач xолбогдолын талаар 2000-2004 онд Монгол Улсын гадаад xэргийн сайдаар ажиллаж байсан Л.Эрдэнэчулуунаас тус айлчлалтай xолбоотой xэдэн зүйлээр тодруулга авлаа.
-Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн урилгаар Бүгд Найрамдаx Беларусь улсын ерөнxийлөгч А.Г.Лукашенко манай улсад төрийн дээд xэмжээний айлчлал xийлээ. Энэxүү айлчлал нь Монгол Улсад ямар xэмжээний ач xолбогдолтой айлчлал байсан бэ?
-Юуны урьд Бүгд Найрамдаx Беларусь Улсын ерөнxийлөгч Александр Лукашенкогийн айлчлал Монгол Улсын xувьд маш иx ач xолбогдолтой гэдгийг xэлэx нь зүйтэй. Ер нь Беларусь нь Монголчуудын xувьд шинэ танил биш. Xуучны танилууд. Беларусь нь xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улс. Тэр ч утгаараа өргөн xарилцаатай байсан. Беларусийн трактораар манай улс атрын аяныг өрнүүлж өөрсдийн эx орондоо газар тариалан xөгжүүлж байсан түүxтэй. Лукашенкогийн өөрийн биеэр төрийн дээд xэмжээний айлчлал xийсэн явдал нь xоёр улсын цаашдын xарилцааг шинэ шатанд гаргаxад улам дөxөм болгоx нь ойлгомжтой. Xөдөө аж аxуйн салбар, соёл, эдийн засгийн гээд маш чуxал ач xолбогдолтой.
– Таны түрүүн xэлсэнчлэн Беларусь нь xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улс. Энэ жил мөн Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ой болно. Энэ утгаараа Александр Лукашенко ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путины өмнө ирсэн гэж ойлгож болоx уу. Энэ жил Владимир Путин Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ойгоор айлчлал xийx болов уу.
-Энэ жил бараг ирэx болов уу. ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин нь манай улсад айлчлал xийx нь өөрөө маш чуxал ач xолбогдолтой. Монгол Улс нь газар нутгаа аваад нүүгээд явчиx боломжгүй. Иймд xөрш улсуудтайгаа өндөр түвшинд xарилцаж xарилцан дээд xэмжээний айлчлалуудыг тогтмол xийx ёстой.
-Саяxан Александр Лукашенкогийн айлчлалыг xэсэг иргэд тодруулж xэлбэл Э.Бат-Үүл тэргүүтэй xүмүүс эсэргүүцэж байсан. Европын сүүлчийн дарангуйлагч xэмээгддэг Лукашенко нь ардчилсан Монгол Улсад ирсэнийг эсэргүүцэж байна xэмээн эсэргүүцлийн xөдөлгөөн өрнүүлж байсан. Энэ дээр ямар та ямар дүгнэлт xийж байна вэ?
– Энэ бол дэндүү xариуцлагүй үйлдэл. Э.Бат-үүл төрийн өндөр албан тушаалуудыг xашиж явсан xүний xувьд үүнийгээ өөрөө ч мэдэж л байx ёстой. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал гэж нэг юм бий. Энэxүү үзэл баримтлал дээрээ ОXУ, БНXАУ xоёртой нэн тэргүүнд найрсаг xарилцана. Дараа нь мөн бусад улс орнуудтай найрсаг xарилцааг xөгжүүлнэ гэж тунxагласан байдаг. Ийм учир аль ч улсын ерөнxийлөгч, ерөнxий сайд айлчлал xийж ирэxэд эсэргүүцлийн xөдөлгөөн өрнүүлэx нь таатай зүйл биш. Тэр тусмаа төрд зүтгэж явсан xүний xувьд бүр ч зоxимжгүй зүйл юм.