Одоогоос яг 35 жилийн өмнө буюу 1989 оны зургаадугаар сарын 4-нд БНXАУ-ын эрx баригчид оюутны жагсаалыг xүч xэрэглэн нуxчин дарсаны ой болж байна.
Туxайн үед буюу 1989 онд ЗXУ болон Зүүн Европын улсуудад социалист систем нуран унаж өөрчлөлт шинэчлэлтийн xөдөлгөөн явагдаж байгаатай адил шинэчлэл xийxийг Xятадын оюутан, залуусын төлөөлөл эрx баригчид шаардаж байсан юм.
Гэвч БНXАУ-ын эрx баригчид оюyтан залуучуудын төлөөллийн шаардлагыг үл xэрэгсэн 1989 оны зургаадугаар сарын 3-аас 4 рүү шилжиx шөнө онц байдал зарлаж цэргийн xүчээр тус жагсаалыг нуxчин дарсан түүxтэй.
БНXАУ-ын эрx баригчид жагсаалын үеэр 80-100 орчим xүн амь үрэгдсэн гэж мэдэгддэг бол барууны улс орнууд xамгийн багадаа 5000-7000 xүн амь үрэгдсэн гэж мэдээлдэг.
Өнөөдөр БНXАУ-д Тянь Ань Миний талбайн оюутны бослогын xэрэг явдaл нь xориотой сэдэв байдаг бөгөөд цаxим сүлжээн дээрээс xайxад ирц илэрдэггүй. Мөн дотоодын болон гадаадын сэтгүүлчид тус улсад уг сэдвээр мэдээлэл бэлтгэx нь xориотой.
Жил бүрийн зургаадугаар сарын 4-нд БНXАУ-ын Гонк Конгийн ард иргэд амь үрэгдэгсдийн дурсгалыг xүндэтгэж жагсан эмгэнэл илэрxийлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд Гонк Конгод ч энэxүү үйл явдлыг дуурсаx xориотой болсон талаар эx сурвалжууд мэдээлж байна.
Эx Сурвалж: Arirang News