Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн санаачилж түүний зөвлөx Т.Мөнxсайxаны xэрэгжүүлж байгаа “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд дээрх хүндрэлийн шалтгаан нөхцлийг судлан ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд монгол хүний эрүүл мэндэд тулгамдаж буй нийтлэг хүндрэл, өвчлөлийг бууруулах, эрүүл байх хэв маягийг хэвшүүлэх зорилготой юм. Монгол хүн өвдсөнийхөө дараа эмнэлэгт ханддаг нь эрүүл мэндийн салбартаа ч тухайн өвчтөндөө ч хүндрэлтэй байдгаас гадна асар их хохирлыг учруулдаг юм.
70 МЯНГАН ХҮҮХДЭД ЗҮРХНИЙ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ ЧАДАХ ЮМ БОЛ БАГААР БОДОХОД 700 ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРЧ ЧАДНА
Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааныг авч үзэхэд зүрх судас, хавдар, амьсгалын тогтолцооны өвчин хамгийн өндөр хувь эзэлдэг. Өнгөрсөн 2021 оны байдлаар нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх, судасны тогтолцооны өвчний шалтгаан байх бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаар нийт нас баралтын 33.7 хувийг эзэлж буй харамсалтай тоон баримт бий. Иймд энэ төрлийн өвчний оношилгоог эрт хийх, хүүхэд наснаас нь эрт илрүүлэгт хамруулж эмчлэхийг “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрөөр ажил хэрэг болгожээ. Иймд Увс, Архангай аймаг болон Хан-Уул дүүрэгт жишиг болгон эхлүүлж, зургаан настай хүүхдүүдийн дунд зүрхний эмгэг илрүүлэх үзлэг, оношилгоо бүхий судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлүүлсэн байна.
Гол нь, ингэхдээ судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлогыг гаргаж хэрэгжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд эхний ээлжинд Архангай, Увс аймаг, Хан-Уул дүүргийн 15 мянга орчим зургаан настай хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг хийхэд 30 хүүхэд яаралтай мэс засалд орох эрсдэлтэй нь тогтоогдож, 300 гаруй хүүхдээс зүрхний төрмөл болон олдмол эмгэг илэрч байнгын эмчийн хяналтад орсон байна.
Үр дүнд нь хүүхдийг илрүүлээд байна
Оношилгоо xийx ажлыг Япон улстай xамтарч xийнэ
Зүрхний эмгэгийг эрт илрүүлэхгүй бол огцом ачааллаас үүдэлтэйгээр зүрх нь зогсч нас барах тохиолдол гардаг. Гэнэт зүрх зогсох өвчний улбаа үүнтэй холбоотой. Тиймээс улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндэд анхаарах бодлогыг нэн даруй зөв гаргах шаардлага гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд байгаа бүх зургаан настай хүүхдийн зүрхийг оношилдог тогтолцоог бий болгох хэрэгтэй. Жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа 70 мянган хүүхдэд зүрхний оношилгоо эмчилгээг хийж чадах юм бол багаар бодоход 700 хүүхдийн амь насыг аврах, 600-700 хүүхдийг зүрх судасны эмчийн хяналтад эрт оруулж чадна. Дахиад есөн настайд нь мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үзлэг хийдэг болговол ерөнхий боловсролын сургуулиар хүүхэд эрүүл төгсдөг механизм бий болно. Үүний тулд аймаг, дүүрэгт ямар байх вэ гэдэг хувилбаруудаа бодож тооцож алдаа оноогоо дэнсэлж, улсын хэмжээний бодлого болгох юм бол хүн ардын эрүүл мэндийг бага зардлаар өндөр үр дүнтэй хамгаалж чадна. Эрүүл мэндийн боловсрол олгох тусгай мэргэшлийн багш, хүүхдийн насны онцлогот тохирсон тэнхмийг олон улсын жишгийн дагуу байгуулахаар Японоос туршлага судалж эхэлжээ.
Багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг боловсролын яамтай ярилцаж байгаа бөгөөд энэ хүрээнд Япон Улсын Токүшюүкай медикал групп”-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Зүрх, судасны төв байгуулахаар талууд 2022 оны арванхоёрдугаар сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Энэ хүрээнд:
-
III төв эмнэлгийг түшиглэн Зүрх, судасны төв байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах
-
Монгол Улсад оношилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчилгээг хийх чиглэлээр монгол эмч нарт мэргэжил эзэмшүүлэх, боловсон хүчин бэлтгэх
-
Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй зарим өвчнийг Япон Улсад оношлуулах, эмнэл зүйн тусламж авах, Япон Улсын нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийх зэргээр хамтран ажиллахаар тохирсон байдаг.