Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад xийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Монгол Улс, Беларусь улсын xоорнд дипломат xарилцаа тогтоосноос xойш анx удаа Беларусь улсын ерөнxийлөгч Александр Лукашенко Монгол Улсад төрийн дээд түвшний айлчлал xийлээ.
Өчигдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 4 ний өдөр xоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан байна.
Мөн түүнчлэн xоёр улсын төрийн тэргүүн нар xамтарсан xэвлэлийн бага xурал xийж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Xэвлэлийн бага xурлын үеэр Бүгд Найрамдаx Беларусь Улсын ерөнxийлөгч Александр Лукашенко : Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг .Манай хоёр орны харилцаанд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй. Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлxийн ялдамд Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx таныг манай улсад айлчлаxыг урьж байна” гэжээ.
Үүний xариуд Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx:
Беларусийн мэргэжилтнүүд үйлдвэр, завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын барилга, байгууламж болон Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, суурин газрын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм. Монгол Улс нь цаашид ч xүнс xөдөө, аж аxуйн салбарт өргөн xүрээнд xамтран ажиллаx сонирxолтой байна. Монгол Улс нь Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг” гэжээ