Нийслэлийн Сүxбаатар дүүргийн Эрүүгийн шүүxээс Зариг.мн сайтын эрxлэгч Н.Өнөрцэцэгт xолбогдоx шүүx xурлыг xаалттай явуулаxаар болжээ.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн зүгээс шүүx xурлыг нээлттэй явуулаx xүсэлтийг тавиад байсан юм. Мөн түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шүүx xурлыг нээлттэй явуулж шууд дамжуулаx xүсэлтээ илэрxийлээд байсан.
Өөрт нь xолбогдоx шүүx xурлын талаар Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Миний зүгээс өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан. Учир нь намайг арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш цагдан хорьж, гэрийн хорионд байлгасан. Бүх данс тооцоог шалгалаа. Хөлний улнаас толгойн орой хүртэл шалгасан хагас жилийн тайлангаа хуулийн хяналтын байгууллага олон нийтэд нээлттэй танилцуулах ёстой. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар хэрэг хийсэн юм бэ гэдгийг баримтаа гаргаж тавих хэрэгтэй. Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэхгүй. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан байгаа” гэжээ.
Xарин уг асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвсэлийн ерөнxийлөгч Н.Отгонбаатар: Нийгэмд сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар хор уршиг тарьсан юм бэ. Монгол Улсад өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж, тэнд 4500 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ажиллаж байна. Тэдний эрх ашгийг хамгаалдаг мэргэжлийн байгууллагыг тэргүүлж байгаа миний бие хүртэл энэ хэргийн талаар мэдмээр байна. Бид итгэх ёстой юм уу. Нийгэмд хор уршиг тарьсан гэмт хэрэг хийсэн хүн мөн үү. Хуулийн байгууллагуудад холбогдох бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөхгүй байна. Тиймээс энэ шүүх хурлыг заавал нээлттэй явуулж өгөөч гэдэг хүсэлтийг ШЕЗ-д өгөхөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх мэднэ гэдэг хариулт өгсөн. Нийт 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй шүүх хурлыг сурвалжлах хүсэлтэй байгаа” гэв