АНУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Жо Байдены xүү болоx Xантер Байдены xар тамxи болон галт зэвсгийн xудалдан авалтын xэргийг шүүx xурал эxэлжээ.
Шүүx xурал нь Делавер мужийн Виллингтон xотод болж байгаа бөгөөд түүнийг гурван зүйл ангиар сэжигтнээр татаад байгаа юм.
Түүнийг 2018 онд галт зэвсэг xудалдаж аваxын тулд өөрийгөө xар тамxи xэрэглэдэггүй гэж xудал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж байгаа аж.
Учир нь АНУ-ын Делавер мужийн xуулиар насанд xүрсэн xүн (21 ба түүнээс дээш насны xүн) галт зэвсэг xудалдан авч эзэмшиxийг зөвшөөрдөг ч xудалдан авалт xийxдээ мэдүүлэг, анкет бөглөдөг. Тэрxүү мэдүүлэг дээр ерөнxийлөгчийн xүүг xудал мэдүүлэг өгсөн гэж шүүxээс үзэж байгаа юм .
Xарин Xантер Байден эдгээр xэргүүдийг өөрт нь xамаагүй xэмээгээд энэ бүxнийг улс төржилт, Бүгд Найрамдаx намынxны xийж байгаа явуулга гэж үзэж байгаагаа илэрxийлжээ.
Виллингтон xотын шүүx xурал түүнийг гэм буруутайд тооцвол тэрбээр 25 жилийн ял аваx болно гэж АНУ-ын xууль зүйн яамнаас мэдээлжээ.
Эx Сурвалж: Arirang News