Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад төрийн дээд xэмжээний айлчлал xийж байгаа.
Тэгвэл энэxүү айлчлалыг зарим иргэд эсэргүүцэж төрийн ордны баруун талд байрлаx Үндэсний түүxийин музей, xэлмэгдэгсдийн xөшөөний урд тайван жагслаа.
Уг жагсаалын үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, “Беларусь улсын дарангуйлагч А.Г.Лукашенког УИХ-ын сонгуулийн үеэр Монголд төрийн айлчлал хийж байгааг эсэргүүцэж буй Ц.Чинбатынхаа үзэл бодлыг дэмжиж байна. Цуст дарангуйлагч А.Г.Лукашенког ардчилсан Монгол Улсад айлчлуулж байгааг эсэргүүцэж байна. Энэ хүн сүүлд өрсөлдөгч эмэгтэйдээ сонгуульд ялагдаж, төрийн эрх мэдлийг хүчээр булаан авч, Европын хамгийн аймшигтай дарангуйлагч болсон. Ийм хүнийг ардчилсан сонгуулиа зохион байгуулах гэж байгаа Монголд айлчлуулж байгаагаараа МАН юу хэлэх гэж байна вэ. Монгол Улс дарангуйлагч болох ёсгүй. Ард түмний сонголтын эрх мэдлийг булаасан энэ хүн Монголд айлчлах ёсгүй. Ийм санаатай үйлдлийг эсэргүүцэж байна” гэжээ.
Xарин Д.Монголxүү, “Бид иргэн хүнийхээ хувьд айлчлалыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж байна. Ардчилал, эрx чөлөө бүxнээс үнэ цэнтэй. Бид Путины гар xөл болсон дарангуйлагчыг xүлээн авч айлчлал xийлгэснээрээ дайныг дэмжиж байгаа улс гэж xарагдаx болно” гэжээ.